МУГТ Э.Цэндбаатар, МУГТ Д.Отгондалайтай цус гарсан тулаан хийхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

МУГТ Э.Цэндбаатар, МУГТ Д.Отгондалайтай цус гарсан тулаан хийхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

МУГТ Э.Цэндбаатар, МУГТ Д.Отгондалай нар 2017 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 60 кг жингийн финалд тулалдаж, 3:2-ын саналаар Э.Цэндбаатар ялалт байгуулж байсан билээ.

Тэднийг мэргэжлийн боксоор дахин тулалдуулвал хэн нь ялалт байгуулах вэ гэх сонирхолтой асуултыг Монголын боксын холбоо фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна. Тэгвэл МУГТ Э.Цэндбаатар үүнд хариулт өгч "Цус гарсан тулаанд үргэлж бэлэн даагаа нэхэж болно" гэдгээ илэрхийлжээ.