Волейболын дээд лигийн аваргууд удахгүй тодорно

Волейболын дээд лигийн аваргууд удахгүй тодорно

Монголын Волейболын холбоо, спортын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “AVE” ХХК хамтран энэ жилийн волейболын Үндэсний Дээд Лигийг шинэ өнгө төрх, шинэлэг байдлаар зохион байгуулж, Монголын волейболын спортын хөгжилд шинэ алхам хийж байна.

Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр эхэлсэн Үндэсний дээд лигийн хагас шигшээд эрэгтэй, эмэгтэй 8 баг тунаж үлдсэнээс аваргын төлөө эмэгтэйчүүдийн лигт "Хөвсгөл Эрчим", "Хилчин"  баг тойргийн тоглолтуудыг тэргүүлж байгаа бол эрэгтэйчүүдийн лигийг "Натур Мед Толун", "Өмнөговь Шанх Транс багууд өрсөлдөхөөр болсон. Хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг огшоож, суудлаас нь өндөлзүүлсэн ширүүн өрсөлдөөнт хагас шигшээ тоглолтууд өндөрлөж, шийдвэрлэх “ШИГШЭЭ” тоглолтууд 2024 оны 1 сарын 14-25-ны өдрүүдэд “AIC STEPPE ARENA” -д үргэлжлэх гэж байна.