Барилдах эрхээ хасуулж, хөлийн цэц хийх болсон Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ

Барилдах эрхээ хасуулж, хөлийн цэц хийх болсон Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээжээ

Монголын үндэсний бөхийн холбоо зохисгүй үйлдэл гаргасан Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасах шийдвэрийг гаргасан. Харин Улсын заан Б.Серик зургаан удаа хөлийн цэцийн туслахаар ажиллаж, улмаар барилдах эрх нь сэргэжээ.

Тэрбээр энэ талаараа "Алдар хүндийг хорин жил хичээн байж босгодог ч унахдаа тулбал таван минут л хангалттай. Зургаан барилдаан хөлийн цэц хийж үзлээ. Туслахаар ажиллах бас чанга ажил байна. Тэр тусмаа сумын заанд 600 гарам сумын заан энд тэнд тачигнаад уран гэж хурдан шуурхай гэж нүд салгахгүй харах бас чанга шүү" гэжээ.