"Канвон 2024" олимпод монголын баг тамирчид "Ханбогд кашимер" брэндийн урласан бүтээгдэхүүнийг өмсөнө

"Канвон 2024" олимпод монголын баг тамирчид "Ханбогд кашимер" брэндийн урласан бүтээгдэхүүнийг өмсөнө

“Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимпын их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа баг тамирчдын нээлтийн ёслолын 14 иж бүрдэл сет хувцсыг “Ханбогд Кашимер” ХХК урлажээ.

Уг ёслолын иж бүрдэл нь оёмол малгайтай нөмрөг, сүлжмэл цамц, өмд, малгай ороолт, бээлий, гидр, дотуур цамц, өвлийн түрийтэй эсгий гутал, туг барих тамирчдад лоовуузан малгай, хүннү захтай дээл, бүс зэрэг сүлжмэл болон оёмол бүтээгдэхүүнүүд багтаж байна.

"Ханбогд Кашимер" ХХК нь МҮОХ-ны 2024 оны Алтан түншээр хамтран ажиллаж байгаа бөгөөд, “Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимп болон “Парис 2024” Зуны XXXIII Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын иж бүрэн хувцсыг 100 хувь ивээн тэтгэж, 620 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийн, Монголын баг тамирчдаа дэмжин ажиллаж, Монгол ноолуурыг дэлхийд таниулахад манлайлан ажиллаж байгаа "Ханбогд Кашимер" ХХК-ийн хамт олонд  ажлын амжилт хүсье.




Өнөөдөр туулай өдөр

33 минутын өмнө