Харцага цолны хүндэтгэлд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын начин Д.Хүдэрбулга үзүүрлэв

Харцага цолны хүндэтгэлд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын начин Д.Хүдэрбулга үзүүрлэв

Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанд өчигдөр болсон билээ. 

Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын начин Доржхандын Хүдэрбулга үзүүрлэсэн байна. Харин дөрөвт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Макс” групп, “Эвсэг” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Лхагвадорж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан У.Батцоож нар шалгарлаа. Наймд улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Г.Бадрах, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлджээ.