Энэ долоо хоногт болох “Улаанбаатарын өвлийн наадам”-д Хятад, Оросын тамирчид оролцохоор бүртгүүлжээ

Энэ долоо хоногт болох “Улаанбаатарын өвлийн наадам”-д Хятад, Оросын тамирчид оролцохоор бүртгүүлжээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг энэ сарын 27-28-нд “Скайрезорт” цанын бааз болон “Цонжин болдог”-т байрладаг “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус зохион байгуулна.

Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриадаас гэх мэт Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин оролцохоор бүртгүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. 

Наадмын үеэр

  • -Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • -Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • -Снөүбоардын тэмцээн
  • -Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • -Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн 
  • -Снөүбоардын тэмцээн
  • -Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулах бөгөөд үзүүлбэр, үйлчилгээ шүхэр, шувуулахуйн үзүүлбэр, снөүбоардын үзүүлэх тоглолт, нохой чарга, хоол унд, чарганы үйлчилгээ үзүүлэх ажээ.