Спортын арбитрын шүүхэд хандсан М.Бадарчийн гомдлыг яг одоо хэлэлцэж байна

Спортын арбитрын шүүхэд хандсан М.Бадарчийн гомдлыг яг одоо хэлэлцэж байна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарчаас допинг илэрч, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасаад байгаа билээ. 

Харин М.Бадарч өөрөөс нь допинг илэрсэн сорьцын хариу болон зарим шийдвэрүүдийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисст хандаад байсан юм. Уг гомдлыг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисс яг одоо хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.