Волейболын Үндэсний лигийн аваргууд тодорлоо

Волейболын Үндэсний лигийн аваргууд тодорлоо

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөж, аваргууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн ангилалд “Хөвсгөл Эрчим” аваргалж, “Хилчин”, “Тэнүүн Огоо” удааллаа.

Эмэгтэйчүүд ангиллын шилдгүүд:

  • Үнэ цэнтэй тоглогч: Г.Цэцэгжаргал /Хөвсгөл Эрчим/
  • Шилдэг довтлогч:  Г.Энхнаран /Хилчин/
  • Шилдэг холбогч: Л.Хосбаяр /Хөвсгөл Эрчим/
  • Шилдэг хамгаалагч: М.Санчирмаа /Хөвсгөл Эрчим/
  • Шилдэг хаагч: Дэймара Лискэй /Хилчин/
  • Шилдэг давуулагч: Л.Хосбаяр /Хөвсгөл Эрчим/
  • Шилдэг легионер тоглогч: Мануэль Сиерра Посада /Тэнүүн Огоо/
  • Шилдэг дасгалжуулагч: Б.Даринчулуун /Хөвсгөл Эрчим/

Эрэгтэйчүүдийн ангилалд “Натур Мед Толун” хоёр дахь удаагаа аваргалж, “Өмнөговь Шанх Транс” дэд байр эзэлж, “Хасу Мегастарс” хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэйчүүд ангиллын шилдгүүд:

  • Үнэ цэнтэй тоглогч: Т.Хангал /Натур Мед Толун/
  • Шилдэг довтлогч:  Б.Батсуурь /Өмнөговь Шанх Транс/
  • Шилдэг холбогч: Б.Наранбаяр /Натур Мед Толун/
  • Шилдэг хамгаалагч: З.Буянжаргал /Хасу Мегастарс/
  • Шилдэг хаагч: Б.Амар /Натур Мед Толун/
  • Шилдэг давуулагч: Ву Чен Ян /Натур Мед Толун/
  • Шилдэг легионер тоглогч: Бабков Дмитрий Владимирович /Өмнөговь Шанх Транс/
  • Шилдэг дасгалжуулагч: Б.Энхбаатар /Натур Мед Толун/
  • Шилдэг шүүгч: М.Одхүү