АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон олон улсын цээж бодолтын 12 дахь удаагийн "UAAA GLOBAL-CUP 2024" тэмцээний бүх ангилалд “ТОЯА-Хүүхэд хөгжлийн академи”-ийн сурагчид түрүүлжээ.
Мөн тус академийн Швед дахь салбарын багш Ө.Бямбаа UAAA холбооны шилдэг дасгалжуулагч багш болсон байна. Тэмцээнд 25 монгол хүүхэд оролцсоны 18 нь Монголоос, долоо нь Шведээс АНУ-д очсон аж. Ийнхүү 6-7, 8-9, 10-11, 12-17 болон насны хязгааргүй буюу A, B, C, D, G ангилалд үнэмлэхүй аваргаар монгол хүүхдүүд шалгарснаас гадна алт, мөнгөн цом, нэг, хоёрдугаар байрыг дараалан эзэлжээ.