Португал улсад болж буй жүдо бөхийн гран-при тэмцээнд 90 орны нийт 624 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас энэ тэмцээнд найман тамирчин өрсөлдөх бөгөөд одоогоор манай тамирчид тавцанд гараагүй байна.
Харин өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Азербайжаны бөх Саид Моллай хүрэл медаль хүртэв. Тэрбээр нэгэн цагт Монголын нэрийн өмнөөс барилдаж, “Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж байсан юм. Харин өнгөрсөн жил Монголын иргэншлээс татгалзаж, Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй.