Мэргэжлийн сүмогийн Хацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ес дэх удаагаа түрүүллээ

Мэргэжлийн сүмогийн Хацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ес дэх удаагаа түрүүллээ

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өчигдөр /2023.01.28/ өндөрлөлөө. Тус башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ.

Тэрээр өчигдөр озеки Киришима Б.Лхагвасүрэнг давснаар сэкиваке Котоновакатай нэмэлт барилдаан хийж, ялснаар Япон эзэн хааны цомыг гардан авлаа. Түрүү бөх Тэрүнофүжи өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм. Бусад монгол бөхчүүдийн тухайд, озеки Хошёорюү С.Бямбасүрэн (11:4), Киришима Б.Лхагвасүрэн(11:4), Тамаваши Б.Мөнх-Оргил (8:7) даваатай башёг өндөрлүүллээ.