Португалын Гран При тэмцээнээс Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртжээ

Португалын Гран При тэмцээнээс Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртжээ

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн болох Португалын Гран При Одивелас хотод болж байна. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж 16 тамирчин оролцлоо.

Гурван өдөр үргэлжилсэн энэхүү тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн хүрэл медаль хүртжээ. Тэрбээр "С" хэсэгт Германы Жорж Удсилауриг ялж шөвгийн наймд шалгарсан боловч Испанийн Николоз Шеразадишвилид ялагдал хүлээсэн юм. Улмаар Киприйн Жоржиос Кроссаниотакис, Японы Кайто Грийн нарыг ялж медалийн тавцанд зогсов. Түүний жинд Оросын Матви Каниковскы түрүүлсэн юм. Түүнчлэн тэмцээний эхний өдөр эмэгтэй -48 кг жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртээд байсан билээ.