Дэлхийн мастеруудын гүйлтийн тэшүүрийн 80+ насны ангилалд ОУХМ Б.Жалбаа мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн мастеруудын гүйлтийн тэшүүрийн 80+ насны ангилалд ОУХМ Б.Жалбаа мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн мастеруудын өвлийн гуравдугаар наадам Италийн Ломбардиа мужид нэгдүгээр сарын 27-28-нд болж өндөрлөлөө. Тус тэмцээнээс Монголын ахмад тамирчид нийт 15 медаль хүртжээ.

ОУХМ Ц.Оюунцэцэгийн удирдлага дор нийт 22 хүн өрсөлдсөнөөс 81 настай ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн төрөлд мөнгө, 1500, 3000 метрийн зайд хүрэл медаль хүртэв. Харин шорт трэкийн төрөлд 500, 1000, 1500 метрийн зайд уралдсан 38 настай О.Энхбат шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Харин эмэгтэйчүүдээс 70 настай ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн зайд хүрэл, 1500 метрт алтан медаль хүртжээ. Түүнчлэн 59 настай Р.Сарантуяа шорт трэкийн 500, 1000, 1500 метрт хүрэл, гүйлтийн тэшүүрээр 10 мянган метрийн зайд анх удаа өрсөлдөж дэд байрт шалгарсан бол 64 настай Н.Эрдэнэтуяа 5000 метрт түрүүлжээ.