М.Бадарчид холбогдох асуудлыг хэлэлцэх үндсэн хуралдаан ирэх сарын 21-нд болж, эцсийн шийдвэр гарна

М.Бадарчид холбогдох асуудлыг хэлэлцэх үндсэн хуралдаан ирэх сарын 21-нд болж, эцсийн шийдвэр гарна

Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарчид холбогдох гомдлын урьдчилсан хуралдааныг энэ сарын 23-ны өдөр Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс хийсэн билээ. 

Тэгвэл дээрх асуудлыг хэлэлцэх үндсэн хуралдаан ирэх хоёрдугаар сарын 21-ний өдөр болж, эцсийн шийдвэр гарах аж. М.Бадарч нь Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.