Хакухо М.Даваажаргалын хүсэлтээр шинэчлэгдсэн, дэлхийд цор ганц автомашины анхны зорчигч нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болжээ

Хакухо М.Даваажаргалын хүсэлтээр шинэчлэгдсэн, дэлхийд цор ганц автомашины анхны зорчигч нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болжээ

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өчигдөр /2023.01.28/ өндөрлөлөө. Тус башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлсэн юм. Тэрүнофүжи өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28 /2023.12.28/-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ удаагийн барилдааныхаа талаар өгсөн мэдээлэлдээ, Бэртэл зовуурьтай байсан ч би үүнийг давж чадлаа. Залуу бөхчүүд улам л хүчтэй болж байна. Тэдний араас нэхэж, өрсөлдөх нэг бодлын сайхан байна хэмээжээ.

Мөн мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргалын хүсэлтээр автомашин үйлдвэрлэгч "Тоёота" корпорацын ерөнхийлөгч Тоёода Акио түрүүлсэн бөхийн баярын жагсаалын автомашиныг шинэчлэн өгсөн юм байна. Энэхүү автомашин дэлхийд ганцхан үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлогтой. Харин Хацү башёд хэн түрүүлж автомашинд суух вэ гэсэн таамаг сумогийн ертөнцөд өрнөсөн аж.