Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан ирэх бямба гарагт эхэлнэ

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан ирэх бямба гарагт эхэлнэ

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт Эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан сар шинийн цуврал барилдааны хуваарь гарчээ.

Энэхүү цуврал нь ирэх сарын 3-нд залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаанаар эхлэх юм. Энэ жил улс, аймгийн цолтой ахмад бөхчүүдийн барилдааныг өнжихөөр шийдсэн байна.

Хоёрдугаар сарын 3: Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан /13:00 цагт/.

Хоёрдугаар сарын 4: Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /11:00 цагт/.

Хоёрдугаар сарын 5: Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан /15:00 цагт/. Уг барилдаанд 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн 16 хүртэлх насныхан зодоглоно. 

Хоёрдугаар сарын 6: Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан /11:00 цагт/.

Хоёрдугаар сарын 7: Сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан /11:00 цагт/.

Хоёрдугаар сарын 8: Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа /13:00 цагт/.

Хоёрдугаар сарын 9: Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа /13:00 цагт/ тус тус болно.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө