"ZOWIE Extremesland" и-спортын тэмцээнд анх удаа монгол баг түрүүллээ

"ZOWIE Extremesland" и-спортын тэмцээнд анх удаа монгол баг түрүүллээ

Цахим спортын "ZOWIE Extremesland 2023" тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо болж, өчигдөр /2024.01.28/ аваргаа шалгарууллаа.

Нийт 50 мянган ам.долларын шагналын сан бүхий энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн "The MongolZ" баг оролцон түрүүлж, "ZOWIE Extremesland 2023" тэмцээнд аваргалсан анхны монгол баг болсон юм.