Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны алтан цом, Алдарт хөлбөмбөгчин Роналдугийн хүртсэн “Алтан бөмбөг” зэргийг Монгол Улсад авчирч үзүүлнэ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны алтан цом, Алдарт хөлбөмбөгчин Роналдугийн хүртсэн “Алтан бөмбөг” зэргийг Монгол Улсад авчирч үзүүлнэ

Дэлхийн хөлбөмбөгийн музейгээс түүхэн үзмэрүүдийг Монгол Улсдаа авчирч, үнэнч фанатуудад ганцхан өдөр үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр болжээ. Энэхүү онцгой үйл явдлыг АПУ компанийн “Нийслэл LITE” брэнд Монголын хөлбөмбөгийн дээд лигийн FC Ulaanbaatar клубтэй хамтран энэ сарын 31 /2024.01.31/-нд  Шангри-Лад зохион байгуулахаар болжээ. 

Үүнд хөлбөмбөгийн ДАШТ-ий анхны алтан цом, Бразилын алдарт хөлбөмбөгчин Роналдугийн хүртсэн “Алтан бөмбөг”, Аргентиний алдарт хөлбөмбөгчин Марадонагийн хүртсэн дэлхийн аваргын алтан медаль, Бразилын алдарт хөлбөмбөгчин Пелегийн гарын үсэгтэй өмсгөлийг монголчуудын өмнө дэлгэх аж.