Допингийн хэрэглэсэн нь батлагдсан Камила Валиева-г дөрвөн жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хаслаа

Допингийн хэрэглэсэн нь батлагдсан Камила Валиева-г дөрвөн жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хаслаа

ОХУ-ын уран гулгалтын тамирчин Камила Валиева-г допингийн хэргээр 4 жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Тодруулбал, К.Валиевагаас Бээжингийн олимпын өмнө авсан шинжилгээгээр зүрхний үйл ажиллагааг дэмжигч допингийн хориотой бэлдмэлийн жагсаалтад багтдаг триметазидин гэх бодис илэрсэн нь Спортын Арбитрын Шүүх (CAS) дүгнэлтээр батлагдсан байна. Тиймээс түүний тэмцээн уралдаанд оролцох эрхийг дөрвөн жилээр хасаж байгаа бөгөөд энэхүү хугацааг анх допинг илэрсэн өдрөөс буюу 2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн тооцохоор шийдвэрлэжээ. Мөн түүний тухайн хугацаанаас хойш авсан бүх медалиудыг нь хураахаар болсон байна.