ОХУ-аас "Камила Валиевагийн допинг хэрэглэсэн шийдвэртэй санал нийлэхгүй. Энэ бол цэвэр улс төрийн явуулга" гэж мэдэгджээ

ОХУ-аас "Камила Валиевагийн допинг хэрэглэсэн шийдвэртэй санал нийлэхгүй. Энэ бол цэвэр улс төрийн явуулга" гэж мэдэгджээ

15 насандаа допингийн асуудалд холбогдсон Камила Валиеваг Спортын Арбитрын Шүүх (CAS)-ээс допинг хэрэглэсэн гэдгийг баталсан шийдвэр гаргаж, тэмцээн уралдаанд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан.

Ингэснээр түүний 2021 оны өвлийн олимпын багийн төрөлд авсан алт болон тивийнхээ тэмцээнд түрүүлсэн амжилтыг хүчингүйд тооцож, медалийг хураах талаар Олон Улсын Уран Гулгалтын холбооноос мэдэгдсэн юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, "Кремль шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй. Энэ бол цэвэр улс төрийн явуулга" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian