Олон улсын тусгай олимпын арван элчийн нэгээр Монгол Улсын тамирчин Б.Ерөөлт тодорчээ

Олон улсын тусгай олимпын арван элчийн нэгээр Монгол Улсын тамирчин Б.Ерөөлт тодорчээ

Монгол Улсын тусгай олимпын тамирчин Б.Ерөөлт Олон улсын тусгай олимпын "Зүүн Азийн бүсийг олон улсад төлөөлөх" 2024-2028 оны 10 элчийн нэг болсон талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Ингэснээр оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн дуу хоолой болж, тэгш хамруулсан нийгмийг хөгжүүлэхэд дэлхийн хэмжээнд олон нийт, бизнес, засгийн газруудад нөлөөлөх үүрэг хүлээж байгаа аж. Түүний хувьд Монголын тусгай олимпын тамирчин төдийгүй, тусгай олимпын Азийн бүсийн манлайлагч тамирчин юм. Б.Ерөөлт 10 наснаасаа ширээний теннис тоглож, Азидаа тэргүүлэх мундаг тамирчин болжээ.