ОУХМ С.Жамбалжамц "Tour of Sharjah" дугуйн уралдаанд багаараа тэргүүн байрт шалгарчээ

ОУХМ С.Жамбалжамц "Tour of Sharjah" дугуйн уралдаанд багаараа тэргүүн байрт шалгарчээ

Арабын Нэгдсэн Эмират Улсад "Tour of Sharjah" /UCI2.2/ ангиллын уралдаан нэгдүгээр сарын 26-31-ний хооронд болж, 27 багийн 162 дугуйчин оролцлоо.

Тус уралдаанд Монголын дугуйн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Испани Улсын мэргэжлийн дугуйн “Burgos BH” багийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц оролцсон юм. Тэрбээр таван өдрийн уралдааны нийлбэр дүнгээр тавдугаар байр эзэлж, 2024 оны анхны UCI 15 оноог Монголын дугуйн холбоонд авчирлаа. Үүнээс гадна түүний харьяалагддаг “Burgos BH” таван гарааны нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарчээ.