Өвлийн триатлоны дэлхийн цомын аваргад Н.Алтаншагай V, Л.Баярцэнгэл VI байрт шалгарчээ

Өвлийн триатлоны дэлхийн цомын аваргад Н.Алтаншагай V, Л.Баярцэнгэл VI байрт шалгарчээ

БНХАУ-ын Харбин хотод зохион байгуулсан өвлийн триатлоны 2024 оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний элит ангилалд Итали, Герман, Хятад, Монголын тамирчид гүйлт, дугуй, гүйлтийн цанын төрлөөр өрсөлдлөө. 

Манай улсаас оролцсон Зэвсэгт хүчний 011-р ангийн ахлагч Н.Алтаншагай шагналт V, “Рөүд Монголиа” клубын тамирчин Л.Баярцэнгэл VI байрт шалгарсан байна. Тамирчид дөрвөн км гүйж, зургаан км дугуйгаар жийж, 4.6 км замыг гүйлтийн цанаар туулсан юм. Монголчууд анх удаа өвлийн триатлоны олон улсын тэмцээнд оролцсон нь энэ бөгөөд тэднийг Ц.Баярхүү дасгалжуулжээ.