"Парис-2024" зуны олимпын алт, мөнгө, хүрэл медалийг танилцууллаа

"Парис-2024" зуны олимпын алт, мөнгө, хүрэл медалийг танилцууллаа

Парисын зуны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулагчид медалийн загвараа пүрэв гарагт танилцууллаа. Уг наадмын үеэр тамирчдад гардуулах медаль бүрд Францын нийслэл Парис хотын бэлгэдэл болсон Эйфелийн цамхагийн төмөр хэлтэрхийг оруулж өгсөн бөгөөд зургаан өнцөгт хэлбэртэй төмрийг нүүрэн талд байрлуулжээ.

"Парис-2024" наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Тони Эстангуэт тайлбарлахдаа, медалиудыг өвөрмөц, ер бусын болгох хүсэл эрмэлзлээс үүдэн ийм загвартайгаар бүтээжээ. Медалийн загварыг Францын тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн Chaumet ордон гаргасан байна. Парисын Олимп долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ны өдрүүдэд, Паралимп наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрүүдэд болно.