Польш улсад болж буй биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах нээлтэй тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Энхсайхан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
"IBU Junior Open European Championships" тэмцээний 2023-2024 оны улирал Словенийн Поклюка хотод эхэлсэн бөгөөд дөрөв дэх зогсоол нь Польшийн Якушице тосгонд үргэлжилж байна. 21 настай Э.Энхсайхан эрэгтэйчүүдийн 15 км-ын ганцаарчилсан төрөлд 44.34:8 хугацаанд барианд оржээ. Удаах байрт Финланд, Эстонийн тамирчид орсон байна. Э.Энхбат өмнө нь 2020 онд залуучуудын өвлийн олимпын наадамд XII байр эзэлж байсан ба Монголын биатлоны спортын анхдагч амжилтыг үзүүлсээр байна.
Олон Улсын Биатлоны Холбооны (IBU) Залуучуудын дэлхийн ранкаар Монгол биатлонч ОУХМ Э.Энхсайхан 160-н оноогоор 14 дүгээр байрт, СМ Б.Анхболд 3-н оноогоор 99-т, Улсын ранкаар Монгол Улс 40-н улсаас 984-н оноогоор 17-д эрэмбэлэгдэж байна.