Мөсөн авиралтын ДАШТ шалгаруулах тэмцээний тамирчид эх орноосоо мордлоо

Мөсөн авиралтын ДАШТ шалгаруулах тэмцээний тамирчид эх орноосоо мордлоо

Канад улсын Элмонтон хотод мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-наас 18-ны өдөр болно.

Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд хүчээ үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэднээс Н.Хэрлэн дэлхийн цомын аварга, Ази тивийн алтан медальт Н.Сэлэнгэ дэлхийн цомын шагналт байранд орсон уулчин юм. Монголын тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан  удаагүй бөгөөд баг тамирчдыг Х.Нямдоо, Ц.Хосбаяр нар дасгалжуулсан гэж Биеийн тамир Спортын хорооноос мэдээллээ.

Т.Урангуа