Т.Нямжаргал UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын хоёр дахь тамирчин боллоо

Т.Нямжаргал UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын хоёр дахь тамирчин боллоо

Т.Нямжаргал UFC-гийн өдөн жинд тулалдахаар гэрээ байгуулжээ.

Өдгөө 25 настай Т.Нямжаргал 2020 оноос холимог тулаанаар хичээллэж дөрвөн жилийн хугацаанд найман ялалт байгуулсан юм. Японы “Гладитор” холбоонд анхны тулаанаа Масаюки Ватанабэгийн эсрэг хийж эхний үед л хүнд цохилтоор буулган авч, аваргын бүс эзэмшсэн Т.Нямжаргал UFC холбооны өмнөх "Road to Asian"-д нударга зөрүүлэх боломжтой болсон.

Улмаар өнгөрсөн онд хийсэн хоёр тулаандаа ялалт байгуулснаар, UFC холбоонд гэрээ байгуулах сууриа тавьсан юм. Сонирхуулахад, Түүний хувьд UFC холбоонд хөл тавьж буй хоёр дахь монгол тулаанч юм. Эхнийх нь Д.Батгэрэл бөгөөд UFC холбоонд долоон тулаан хийж гуравт нь ялсан бол сүүлийн гурван тулаандаа дараалан ялагдсан тул UFC холбооны бүрэлдэхүүнээс хасагдсан байгаа юм.