Б.Болдбаатар: Тоглолтдоо шатаж, шүүгчдээ гар хүрсэн нь миний буруу хэдий ч хоёр жилээр эрх хасна гэдэг арай л урт хугацаа

Б.Болдбаатар: Тоглолтдоо шатаж, шүүгчдээ гар хүрсэн нь миний буруу хэдий ч хоёр жилээр эрх хасна гэдэг арай л урт хугацаа

Монголд сагсан бөмбөгийн спорт дэлхийн түвшинд хөгжиж, олон арван үзэгч, шүтэн бишрэгч, олон арван гадна дотны тамирчидтай болоод багагүй хугацаа өнгөрчээ. Сагсан бөмбөгийн спорт хөгжих тусам төмирчдаас асар өндөр ур чадвар, тэсвэр хатуужил, ёс суртахуун шаардах нь зүйн хэрэг. Угаасаа ч спортын төрөлд ёс суртахууныг нэн тэргүүнд тавьж, тамирчид, үзэгчдээ хүндлэх ёстой. Гэтэл сагсан бөмбөгийн талбай дээр ёс бус үйлдэл гаргаж, шүүгчдээ халдсан хэрэг гарч, олны дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл уг асуудалд холбогдсон "BHC Гарьд" багийн тамирчин Б.Болдбаатартай бид ярилцлаа.

ВИДЕО: 

Б.Болдбаатарын хувьд 2011 онд сагсан бөмбөгийн спортод хөл тавьж, тасралтгүй 13 орчим жил мэргэжлийн сагсан бөмбөгийн спортод хүчин зүтгэжээ. Түүний үйлдлийг буруутгаж болох ч гаргасан амжилт, урсгасан хөлсийг буруутгах аргагүй.

Тэрбээр гадна дотны олон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцож явсан, ирээдүйтэй залуу тамирчдын нэг. Болсон хэргийг тодруулбал хоёрдугаар сарын 10-н буюу шинийн нэгний өдөр болсон "Хасын Хүлэгүүд" болон "BCH Гарьд" багуудын цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолтын төгсгөлд "Гарьд"-ын Б.Болдбаатар бөмбөгний төлөө үсрэх үеэрээ зохисгүй үйлдэл гаргасан гэж шүүгч Б.Тамир үзэн техникийн алдаа өгсөн.

Үүнийг нь тамирчин эсэргүүцэж, шүүгчтэй хэрэлдсэний улмаас хоёр дахь техникийн алдаагаа авч, талбайг чөлөөлөх хэрэгтэй болох үед Б.Болдбаатар шүүгчид гар хүрсэн хэрэг гарсан. Улмаар сагсан бөмбөгийн холбооноос түүний талбайд гарах эрхийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглох шийдвэр гаргаад байгаа юм. Иймд бид тамирчин Б.Болбаатартай ярилцаж, түүнийг буруутгах гэхээсээ илүүтэй болсон процесс, гаргасан шийдвэрт ямар байр суурьтай байгаа талаар асууж ярилцлаа.