Манай улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг "Азийн аварга шалгаруулах" тэмцээний бэлтгэлдээ гарчээ

Манай улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг "Азийн аварга шалгаруулах" тэмцээний бэлтгэлдээ гарчээ

Манай улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдрөөс /2024.02.15/ үндсэн бэлтгэлдээ гарчээ. Тэд 2025 оны Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тоглолтоо энэ сарын 22, 25-ны өдрүүдэд БНХАУ, Япон, Гуамын багуудтай хийх юм. Шигшээ багийн бэлтгэл “UG Arena” төвд хийгдэх ба энэ хугацаанд Үндэсний дээд лигийн тоглолтууд түр завсарлах аж. Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд нийт 24 улсын баг зургаан хэсэгт хуваагдан оролцох бөгөөд манай улсаас гадна Арабын нэгдсэн Эмират улсын баг мөн анх удаа тоглож байгаа юм.

Н.АНУ




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө