Хүний эрхийн үндэсний комиссоос хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан, "Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийн асуудал нэлээд орхигдож ирсэн. Мөн насанд хүрсэн хүмүүсийн хүүхдэд хандах хандлага нэлээд асуудалтай байна. Өөрөөр хэлбэл хүүхдийг бие даасан хувь хүн гэж харахаас илүүтэйгээр томчуудын өмч хөрөнгө мэт ханддаг. Хүүхдийн эрхийг хамгаалах асууудал орхигдож байгаа нь хүүхдийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн орон нутагт дутмаг байдаг болон хөрөнгө санхүү дутмаг байдагтай холбоотой. Мөн байгууллага хоорондын улдаа холбоо дутмаг байгаагаас энэ асуудал орхигдож ирсэн.
Иймд хүүний эрхийн комиссоос нэг цэнийн үйлчилгээ буюу хүүхэд хамгаалах байрны асуудал, хүүхдийн албадан хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөн ажиллаж байна. Үүнээс гадна сурагчдын дотуур байрны асуудал болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хөндөн ажиллахаар төлөвлөж байна" гэлээ.