Монголын эрэгтэй шигшээ багийн тоглолтын тасалбар гурван цагийн дотор дуусаж рекорд тогтоожээ

Монголын эрэгтэй шигшээ багийн тоглолтын тасалбар гурван цагийн дотор дуусаж рекорд тогтоожээ

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ноос зохион байгуулдаг 2025 оны Ази Тивийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатанд Монголын эрэгтэй шигшээ баг өрсөлдөх юм.

Олон улсын тэмцээний хуваарь таарсан тул Дээд лиг энэ сарын 28-ныг дуустал түр завсарласан. Манай шигшээ баг энэ сарын 22-нд БНХАУ-ын багтай талбайд нь тоглох бол 25-нд Гуамын багийг гэртээ хүлээн авахаар товлогдсон. Тодруулбал хоёрдугаар сарын 25-ны 15:00 цагаас UG Arena спорт ордонд тоглоно. Тус тоглолтын тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан борлуулсан бөгөөд суудлаасаа хамаарч 59 мянга төгрөгөөс 400 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдсан байна. Нийт 3200 үзэгч хүлээн авах боломжтой тус тоглолтын тасалбар борлуулалтад гарснаасаа хойш гурван цагийн дотор дуусаж Монголын спортын түүхэнд рекорд тогтоожээ.