ШУУРХАЙ: "Оросын дайн, А.Навальный амиа алдсан" зэрэг асуудлаас болж Монголын Тэшүүрийн Холбоо ОХУ-д болох тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Оросын дайн, А.Навальный амиа алдсан" зэрэг асуудлаас болж Монголын Тэшүүрийн Холбоо ОХУ-д болох тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Монголын Тэшүүрийн Холбооноос ОХУ-д зохион байгуулагдана гэгдэж буй "шорт трек"-ийн тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Орос Украины нөхцөл байдлаас шалтгаалан Олон Улсын олимпын холбооноос бүх гишүүн орнууддаа хандан "Аливаа тэмцээн уралдаанд Орос, Белорусийн  тамирчид, албаны хүмүүсийг оролцуулахгүй, ОХУ болон уралдаан тэмцээнд оролцохгүй байх"-ыг хүссэн мэдэгдэл гаргасан. 

Мөн ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный тус улсын шоронд хоригдож байхдаа энэ сарын 16 /2024.02.16/-нд нас барсан зэргээс шалтгаалан тус улсад улс төрийн нөхцөл байдал амаргүй байгаа зэргээс шалтгаалан Монголын Тэшүүрийн Холбоо нь дээрх шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. 

Харин тус холбоо ийнхүү ОХУ-д болох тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байгаа ч тус тэмцээнд А.Солонго нь Монголын Тэшүүрийн Холбооны нэрийн өмнөөс тамирчид авч явна, мөн Тэшүүрийн холбооноос оролцох гэж байгаа мэтээр хүмүүст ойлголт өгөөд байгаа аж. Тиймээс Монголын Тэшүүрийн Холбооноос ОХУ-д зохион байгуулагдана гэгдэж буй "шорт трек"-ийн тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Монголын тэшүүрийн холбооны мэдэгдэл 2024.02.16