Ах, дүү уулчид мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид боллоо

Ах, дүү уулчид мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид боллоо

Канадын Эдмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-18-нд болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Хэрлэн мөнгө, эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ хүрэл медаль хүртэв. Ийнхүү ах, дүү уулчид мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болж байна. Н.Хэрлэн Ази тивийн аварга, дэлхийн цомын алтан медальтай бол Н.Сэлэнгэ тив, дэлхийн хэмжээний анхны медалиа хүртжээ. Мөн дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медальт Ч.Мандахбаяр дэлхийн чансааг тэргүүлж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн байна.