Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг БНХАУ-ыг зорилоо

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг БНХАУ-ыг зорилоо

Манай улсын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор БНХАУ-ыг зорилоо. Тэд энэ сарын 22-нд 19:30 цагаас БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийх юм.

Шигшээ багийн тамирчид энэ сарын 15-наас эхлэн үндсэн бэлтгэлдээ гараад байсан бөгөөд урьдчилсан шатны тоглолтоо хоёрдугаар сарын 22, 25-ны өдрүүдэд БНХАУ, Япон, Гуамын багуудтай хийнэ. Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд нийт 24 улсын баг зургаан хэсэгт хуваагдан оролцох ба  манай улсаас гадна Арабын нэгдсэн Эмират улсын баг мөн анх удаа тоглож байгаа юм.

Манай улсын шигшээг Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Билгүүн ахлах бөгөөд ахлах дасгалжуулагчаар Вассилис Фракиас ажиллах юм. Баг тамирчиддаа амжилт хүсье.