“Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээнээс Л.Туруунаа хүрэл медаль хүртэв

“Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээнээс Л.Туруунаа хүрэл медаль хүртэв

ХБНГУ-ын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн хоёрдугаар сарын 16-18-нд болов.

Энэ тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа хүрэл медаль хүртлээ. Л.Туруунаа нь пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медаль хүртэж байв.