“Хүлэгүүд"-ийн эмэгтэй баг лигийн аваргаар тодорлоо

“Хүлэгүүд"-ийн эмэгтэй баг лигийн аваргаар тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын эмэгтэйчүүдийн тоглолтууд дуусч, аварга баг тодорлоо.

“Хасын Хүлэгүүд”-ийн 20 жилийн ой тохиож буй энэ үед Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Баярцогтоор удирдуулсан бүсгүйчүүд нь “Улаанбаатар Амазонс”-ыг финалын цувралд 4:1-ээр буулган авснаар аваргын алтан медаль хүртэж, цом өргөлөө. “Хүлэгүүд”-ээс Хөгжлийн лиг болон эмэгтэй баг нь аварга болсон. Харин эрэгтэйчүүд “Гарьд”-ыг мулталж, “Уурхайчид”-тай ид өрсөлдөж байна.Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын финалын “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч Кристина Кинг тодорчээ. Тэрбээр энэ улирлын пеэй-оффт 19.6 оноо, 10.0 самбар, 1.5 бөмбөг таслалт дунджилсан байна. Монголын сагсан бөмбөгийн лигийн салшгүй нэг хэсэг нь “Хасын Хүлэгүүд” юм. Лигийн арвин түүх, амжилттай тэд энэ жил эмэгтэйчүүдийн лигт багаа сойж, аваргын цом өргөлөө.