Э.Цэндбаатар энэ сарын 28-нд Канадын тамирчин Мохамед Суаморатой тулалдахаар болжээ

Э.Цэндбаатар энэ сарын 28-нд Канадын тамирчин Мохамед Суаморатой тулалдахаар болжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын спортод хөл тавьж, багагүй амжилт гаргаад байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2023.12.17/ Нью Йорк хотын хамгийн идэвхтэй "Boxing Insider" холбооны хоёрдахь жилийн баярын арга хэмжээ болох "Holiday Fight Night 2" эвентийн голлох тулаанчдын нэг Бүгд Найрамдах Доминикан улсын боксчин Йохан Васкестэй тулалдаж, сүүлийн наймдугаар үед хүнд цохилтоор дутуу гаргаж мэргэжлийн бокст найм, "Boxing Insider" холбоонд дөрөвдөх ялалтаа байгуулсан билээ.

Тэгвэл гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сарын 28-ны өдөр ээлжит тулаанаа хийхээр болжээ. Тэрээр Канадын тамирчин Мохамед Суаморатой хүч үзэхээр болсон байна.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө