"Луу жил"-ийн анхны барилдаан ирэх ням гарагт Үндэсний бөхийн өргөөнд болно

"Луу жил"-ийн анхны барилдаан ирэх ням гарагт Үндэсний бөхийн өргөөнд болно

Луу жилийн анхны барилдаан ням гарагт болохоор товлогджээ. Тодруулбал, "Хилэнт эх" хэмээх Луу жилийн анхны улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдааныг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит болгон 2024 оны хоёрдугаар сарын 25-ны ням гарагийн 13:00 цагт Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна. 

Уг барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 1,5 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 0,6 сая төгрөг гардана. Мөн зодоглох 128 бөхөд гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулна гэж Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.