М.Бадарчийн гомдол зэрэг асуудлаар Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас мэдээлэл хийхээр болжээ

М.Бадарчийн гомдол зэрэг асуудлаар Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас мэдээлэл хийхээр болжээ

Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн М.Бадарчид холбогдох гомдлын үндсэн хуралдаан өчигдөр болж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Мөн уг  асуудалтай холбоотойгоор Үндэсний их баяр наадмын үеэр бөхийн сорьц авах шинжилгээг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар будилуулсан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас ирэх долоо хоногт албан ёсоор мэдээлэл хийхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.