Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Хужирт-Арвайхээр чиглэлийн замд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Улмаар зам цасанд хаагдаж, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа тул иргэд та бүхэн өөрийн амь нас, эд хөрөнгийг хамгаалж, дээрх чиглэлийн замыг сонгохгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.