Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Улаанбаатарт 13 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -18...-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. -11...-13 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.