Ирэх сарын 1-нд Ташкентад болох “Их дуулга”-д манай улсын 15 тамирчин оролцоно

Ирэх сарын 1-нд Ташкентад болох “Их дуулга”-д манай улсын 15 тамирчин оролцоно

Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” цуврал тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо ирэх сарын 1-нд эхлэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд 70 орны 465 жүдоч барилдахаар мэдүүлэг өгөөд байгаа ба манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй есөн тамирчин оролцохоор болжээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, 81 кг- Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар зодоглоно.

Энэ удаа эрэгтэйчүүдийн 66, -100, +100, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд манай улсын тамирчид барилдахгүй, өнжихөөр болсон байна. Жүдочид Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Чэмпионс Чэмп” цогцолборт бэлтгэлээ базааж байгаа юм.