Хокүсэйхо А.Даваанинж сүмогоос зодог тайлж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг хоёр зэрэглэл бууруулжээ

Хокүсэйхо А.Даваанинж сүмогоос зодог тайлж, түүний багш Хакүхо М.Даваажаргалыг хоёр зэрэглэл бууруулжээ

Сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын шавь нарын нэг Хокүсэйхо Э.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг дээрэлхэж, тэдний мөнгийг хулгайлдаг байсан гэх мэдээлэл сүмо бөхийн холбоонд ирснээр өнөөдөр /2024.02.23/ сүмогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, Хокүсэйхог зодог тайлуулж, сүмо бөхөөс хасаж шийдвэрлэжээ.

Мөн шавиа хүмүүжүүлж чадаагүй гэх үндэслэлээр түүний дэвжээний багш Хакүхо М.Даваажаргалыг хоёр зэрэглэл бууруулж, ояката нарын хамгийн доод хэсэгт оруулах, гурван сарын цалингийн 30 хувиар торгох шийдвэрийг гаргасан байна. Хокүсэйхо А.Даваанинж гэмтлийн улмаас нэгдүгээр сарын тэмцээний голоос гарсан. Гэхдээ үнэн шалтгаан нь гэмтэл биш оякататайгаа муудалцсан хэрэг байлаа гэж зарим хэвлэлд бичжээ.