ЦУОШГ: Энэ сарын 27-наас эхлэн зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна

ЦУОШГ: Энэ сарын 27-наас эхлэн зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна

Зудын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК, Онцгой байдлын ерөнхий газраас өдөр бүр мэдээлж байхаар болсон. Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Л.Оюунжаргал зудын шинэчилсэн үнэлгээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар цасны зузаан нэмэгдэж 1-50 см, шуурч хунгарласан хэсгээрээ 80-100 см цасан бүрхүүлтэй болоод байна. Бид зудын үнэлгээ хийхдээ голчлон цасны нягт болон зузаандаа тулгуурлан үнэлгээ хийдэг. Маргааш ихэнх нутгаар хур тунадас багатай дулаан байх бол 25-наас эхлэн баруун аймгуудын нутгаар, 26-наас төв, зүүн аймгуудын нутгаар цас орно. Энэ сарын 27-наас нутгаар зүүн аймгуудын нутгаар цас орж, шуурах учраас зүүн аймаг руу зорчих хүмүүс зам, цаг агаарын нөхцөл байдлаа тооцоолон, урьдчилан сэргийлэхийг хүсэж байна” гэж мэдээллээ.