Сагсчин Кристофер Блейк монголын иргэншилтэй болох хүсэлтээ ерөнхийлөгчид гаргажээ

Сагсчин Кристофер Блейк монголын иргэншилтэй болох хүсэлтээ ерөнхийлөгчид гаргажээ

АНУ-ын иргэн, сагсан бөмбөгийн тамирчин легионор Кристофер Блейк монгол улсын иргэншилтэй болох хүсэлтээ ерөнхийлөгчид гаргажээ. Манай улсад ирээд гурван жилийн хугацааг өнгөрөөж буй тэрээр монголын сагсан бөмбөгийн дээд лигт нийт дөрвөн багаас тоглож байсан бөгөөд одоогоор Бишрэлт металл” багт харьяалагддаг.

Тэрээр “монголын сагсан бөмбөгийн спортод хайртай, мөн монголын уур амьсгал, байгал орчин зэрэг нь таалагддаг учраас энэ улсын иргэн болох хүсэлтэй байгаагаа” хэвлэлд ярьжээ. Хэрвээ ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээж авбал монголын нэрийн өмнөөс олон улсын тэмцээн уралдаануудад оролцох, монголын хүүхэд залуучуудад илүү хүрч ажиллах, сагсан бөмбөгийн сургалт явуулах хүсэлтэй байгаа аж. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүнийг монгол найз охинтой болсон гэх бөгөөд дээд лигийн улиралын тоглолтоо өндөрлүүлсэн ч нутаг буцалгүй монголд цагийг өнгөрөөж байгаа аж.