З.Батбаяр: Улс орон даяар шар усны үер болох эрсдэлтэй байна

З.Батбаяр: Улс орон даяар шар усны үер болох эрсдэлтэй байна

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2024.02.23/ мэдээлэл хийлээ. Өвлийн аялал жуулчлалын гуравдугаар сарын талаар мэдээллэл өнөөдөр хийлээ.

БОАЖ-ын яамны тусгай хамгаалалттай газрын дарга Н.Баатарцогт, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа, Усны агентлагийн дарга З.Батбаяр, Цаг уурын мэргэжилтэн О.Оюунчимэг, Байгалийн нөөцийн дарга Ц.Уранчимэг нар Тусгай хамгаалалттай газар, газрын асуудлыг зуун хувь цахим болгосонтой холбоотой асуудал, ойн салбарын 100 жил, шар усны үер, ус ашиглалт зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр Сэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас мөн голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаатай холбоотой гэдгийг Усны газраас мэдээллээ.

Энэ талаар Усны Газрын дарга З.Батбаяр, "Их хэмжээний цас орж зудын байдалтай байна. Өмнө нь ажиглагдсан шиг температурын өөрчлөлтүүд гарч нэмэх температурт гэнэт орвол улс орны хэмжээнд шар усны үерийн аюул бодитоор нүүрлэхээр байна. Иймд урьд өмнөхөөсөө илүү усны асуудалд анхаарах хандуулж, боломжит усыг ашиглах ёстой" гэлээ.

Усны агентлагийн дарга З.Батбаяр, "Улаанбаатарчуудын нэг сар хэрэглэх усыг ганцхан барилгын компани 2.6 жилийн дотор шавхан зайлуулсан байх жишээтэй. Халиа тошин, үерийн асуудалд ч хөрсний усыг шавхан зайлуулж байгаа нь нөлөөлж байна гэсэн үг. Иймд байгалийн биш зохиомол үерүүд бий болж байна. шар усны үерийн дараа мөн л зургаадугаар сараас бороо орж, ахиад л үертэй золгож болзошгүй байна" гэв. 

Мөн үер болж байгаа нь голын болон усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөөгүйтэй шууд холбоотой гэдгийг Усны Газраас онцолж байгаа юм.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Усны газраас Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийг хэлэлцэх техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Монгол орны 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Гуу жалганд 100 см хүртэл хэмжээтэй байгаа бөгөөд 13 аймгийн 58 суманд төмөр зуд буюу мөсөн зудтай, 17 аймгийн 39 суманд цагаан зудтай байна. Түүнчлэн энэ өвөл 9,6 мм буюу 1,6 дахин илүү хур тунадас орсон гэж албаны хүмүүс мэдээлж байлаа. Мөн хоёрдугаар сарын 26,27,28,29-нд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа юм. 
ҮЗЭХ: