Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -16...-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13...-15 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.