“UG Arena”-д болох Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд манай улсын багтай өрсөлдөх Гуам Улсын шигшээ баг Монголд ирлээ

“UG Arena”-д болох Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд манай улсын багтай өрсөлдөх Гуам Улсын шигшээ баг Монголд ирлээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан бөгөөд эхний тоглолтоо хоёрдугаар сарын 22-ны өдөр хийж, БНХАУ-ын багт хожигдол хүлээсэн.

Манай шигшээ баг дараагийн тоглолтоо энэ сарын 25-нд буюу маргааш хийх бөгөөд тоглолт Улаанбаатарын “UG Arena”-д болно. Маргааш 15:00 цагаас эхлэх уг тоглолтод Монголын багийн талбайд Гуамын шигшээ зочлох юм. Тэгвэл аварга шалгаруулах урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх Гуам улсын шигшээ баг өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

30 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

31 минутын өмнө