Амазоны ширэнгэн ойд ажиллаж буй эрдэмтэд дэлхийн хамгийн томд тооцогдох шинэ төрлийн могойг илрүүлжээ

Амазоны ширэнгэн ойд ажиллаж буй эрдэмтэд дэлхийн хамгийн томд тооцогдох шинэ төрлийн могойг илрүүлжээ

Амазоны ширэнгэн ойд ажиллаж байсан эрдэмтэд дэлхийн хамгийн том могойд тооцогдох шинэ төрлийн анакондаг илрүүлжээ.

Тодруулбал, Квинсландын их сургуулийн баг ногоон анакондаг (Eunectes akayima) хайхаар Эквадорын Амазон руу явж, оршин байгаа хамгийн томд тооцогдох анакондаг илрүүлсэн байна. Энэ талаар тус багийн биологич, профессор Брайан Фрай, "Гүехэн газарт нуугдаж, олзоо хүлээж буй хэд хэдэн анакондаг олохын бид хамгийн түрүүнд тулд анчидтай нэгдсэн. Бидний олсон анакондагийн хэмжээ үнэхээр гайхмаар байсан" гэжээ. Тус багийнхны олсон анаконда 7.5 метр (24.6 фут) ба 500 кг (1100 фунт) жинтэй байв. Өмнө нь ногоон анакондаг дэлхийн хамгийн хүнд жинтэй могой гэж мэдээлсэн бөгөөд энэ нь 227 кг жинтэй байсан бөгөөд урт нь 8.43 метр (27.7 фут), өргөн нь 1.11 метр (3.6 фут) байсан гэнэ.