Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ

Улсын аварга О.Хангай 31 дэх түрүүгээ хүртлээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын сургууль байгуулагдсны 100 жилийн ойн хүрээнд тус сумаас төрсөн ах дүү гурван аймгийн цолтны нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.

Энэхүү барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж 31 дэх түрүүгээ хүртэж байна. Үүнээс гадна сүүлийн 4 барилдааны гуравт нь дараалан түрүүллээ. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэсэн бол их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хорооны бөх улсын арслан Ренцэнбямбын Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Хүч спорт хорооны бөх үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо нар үлдлээ. Барилдааны дунд шөвөгт  улсын харцага С.Сүхбат улсын начин Б.Даваа-Очир аймгийн хурц арслан М.Эркебулан аймгийн арслан Э.Баасанжав нар шалгарсан юм.